Overview
Information Security Manager Jobs in Ulaanbaatar Hot, Mongolia at OCHUN Finance | Ochir Undraa OMZ NBFI
Title: Information Security Manager
Company: OCHUN Finance | Ochir Undraa OMZ NBFI
Location: Ulaanbaatar Hot, Mongolia
Бидний тухай (Ochun Finance – Очир Ундраа ОМЗ ББСБ):Очир Ундраа ОМЗ ББСБ нь 2008 онд байгуулагдсан, Монголын ТОП ББСБ-ын нэг бөгөөд өдгөө 120,000 гаруй харилцагчийн өсөлт хөгжлийг санхүүжүүлэн ажиллаж байна. Бид саяхан "Ochun Finance" болон шинэчлэгдэж, зөвхөн дотоодод төдийгүй дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц санхүүгийн байгууллага болох дараагийн шатны хөгжилдөө хөл тавиад байна. Манай компани Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын ISO27001:2022 үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлдэг бөгөөд бидний эрч хүчтэй, шинийг санаачлагч багт Мэдээллийн аюулгүй байдлын менежер хэрэгтэй байна.
Үндсэн үүрэг:
- Байгууллагын Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог (ISMS) хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах.
- Сүлжээ, дотоод систем, дата төвийн аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх.
- Аюулгүй байдлын бодлого, журам, стандартын хэрэгжилтийг хангаж, дотоод хяналт, аудит хийх.
- Ажилтнуудын мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх, сургалт явуулах.
- Системийн зөрчил, эрсдэл гарсан үед шуурхай арга хэмжээ авах.
Тавигдах шаардлага:
- Мэдээллийн технологи, сүлжээ эсвэл мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Мэдээллийн технологи эсвэл сүлжээний чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай (Аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал).
- Сүлжээний аюулгүй байдал, Firewall (Fortinet гэх мэт) болон on-premise дотоод серверийн орчинд ажиллах ерөнхий мэдлэгтэй.
- Мэдээллийн аюулгүй байдлын стандартуудын (ISO27001) талаар зохих түвшний ойлголттой.
- Багаар хамтран ажиллах, аливаа асуудалд дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх чадвартай.
Хэрэв та уламжлал болон инновацийг хослуулсан, тасралтгүй өсөн дэвжих боломжтой санхүүгийн байгууллагад нэгдэхийг хүсвэл өөрийн CV болон анкетыг доорх хаягаар илгээнэ үү!
Имэйл: [email protected]